Далийрахад хэд хоногийн өмнө тв р нэг контент (их моодонд орж байгаа хэлц) гарч байнаа. Суваг эзэмшигчээр би тодроод гэрийнхнийгээ хүчээр үзүүлж байв. Нэвтрүүлгийн санаа нь нэг мангар сайд том мангартайгаа нийлээд хятадуудад маниусын хувьцааг зарж иддэгийн даваан дээр эфирийн голд нь суугч нэгэн бээр аварчээ.
Зүгээр ч үгүй өмнө нь нэг аварсан одоо хоёрдохоо гэж томров. ( уг нь ханхалзав гэж хэлэх гэснээ цагдаад дуудагдаж магадгүй гэж айгаад түдгэлзсэнийг өчсү). Энэ хүн байхгүй бол бяд балрах байж. Өөрсдийн өвөрт байсан мөнгийг (хувьцааг) хулгайлж байхад мэддэггүй үхэрүүд юм гэдгээ ямартай ч ойлголоо. Аврагч, контентод оролцсон зургаан хүнийг ( өөрийг нь хасаад) хөтлөгчтэй нь, хараад сууж байгаа маниустай давхарт нь агшаагаад л …
Аймаар. Ашгүй нэг юм дуусах тал руугаа орлоо. Дараагийн суваг эзэмшигчидийн тал нь унтаад гүргэрээрээ эхнэр охин хоёр л үлджээ. Эхнэрийн нүдэнд ашгүйдээ гэсэн оч гялалзана. Гэтэл охин ааваа энэ хүн их хурлын гишүүн том дарга уу гэж асуулаа. Энэ л мөчийг хүлээж байсан аятай амнаас мөнөөх БАРАГ л гэдэг үг чавхны чулуу шиг үсрэн гарваа гэж. Хаха зүүгдээстэй. Эхнэр над руу нээх хачин харж гэнэ. Аргагүй ш дээ ямар Моёор Чүлтэмийг таних биш. Манайхан уншиж байгаа бол андахгүй.
Модон жим. Хаврын эхэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй