• Я.Буянжаргал:Дархан-Уул аймагт тусгаарлалтад 1, ажиглалтад 72 хүн байна

    2020-03-13

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар (COVID-19)-тай холбоотой ээлжит мэдээлэл хийх үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалмэдээллээ.

    Өчигдөр ЭМЯ-ныхан Ухань  хотын эмч, мэргэжилтнүүдтэй онлайнаар холбогдож хурал хийсэн.

    Энэ үеэр иргэд сандарч, эмнэлэг рүү бөөгнөрөх нь өөрсдөдөө халдвар авах эрсдэл бий болгохоос гадна тухайн эмнэлгийн тогтвортой үйл ажиллагааг алдагдуулахад хүргэх эрсдэлтэйг сургамжилж, зөвлөсөн.

    Өчигдрийн мэдээллээр Ховд аймгийн Булган суманд гурван иргэнийг тусгаарлалтад оруулж, ажиглалтад авсан. Тухайн иргэдийн биеийн байдал сайн байна.

    Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 10 иргэн Дархан-Уул аймагт тусгаарлагдсан.

    •  Тэдгээр иргэнээс Филиппин, Тайланд, ОХУ-аар дамжсан 4,
    • Австралиас Москвагаар дамжиж ирсэн 4,
    • Шанхай болон Германаас Москвагаар дамжиж 2 иргэн байгаа аж.

    Ингээд Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар нийт 72 хүн ажиглалтад, нэг хүн сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдаад  байгаа гэх мэдээллийг өглөө.

    Мөн өчигдөр бид ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс болон БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооноос хамтран зохион байгуулсан цахим хуралд оролцсон.

    БНХАУ -ын хувьд яг л бидэнтэй адил урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний гэсэн хоёр чиглэлд анхааран ажиллаж буй.

    Тэдний мэдээлж байгаагаар өвчилсөн хүмүүсийн 80 орчим хувь нь хөнгөн болон дунд зэргээр өвчилсөн бол 15 хувь нь хүндээр, таван хувь нь маш хүндээр өвчилсөн гэсэн. Мөн аль болох бөөнөөрөө цуглахаас сэргийлж байна гэсэн мэдээлэл өгсөн.

     

    gereg.mn

    Холбоотой мэдээ