• Цаг уур коронавируст нөлөөлсөн гэх үндэслэлтэй судалгаа,тооцоо байхгүй гэж ДЭМБ-аас мэдээлжээ

    2020-03-13

    Коронавирусын тархалтад цаг уур болон газарзүйн байршил хэрхэн нөлөөлж байгааг эрдэмтэд судлан, тодорхой зүй тогтлын дагуу тархаж байгаа гэсэн дүгнэлт бүхий судалгааны материал нийтлэгджээ.

    Ингэхэд коронавирус нь ихэвчлэн цаг уурын ижил төстэй нөхцөлд 5-11 градус цельс, 47-79% чийгшилтэй бүс нутаг буюу 30-50N коридорын дагуу буюу зүүн ба баруун хот, бүс нутгуудад тархсан байна гэсэн судалгааны дүн гарчээ.

    Харин энэ талаар ЭМЯ-наас “Цаг уур нь вирусын тархалтад ямар нэгэн байдлаар нөлөөлж байгаа эсэх талаар ДЭМБ-аас албан ёсны зөвлөмж гаргаагүй” хэмээн мэдээлэл өглөө.

    Тодруулбал, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Цаг уурын холбоотой асуудлаар ДЭМБ-аас гаргасан зөвлөмж байхгүй. 14 хоногийн өмнө ДЭМБ-аас ирүүлсэн мэдээллээр бол цаг уурын байдал энэ өвчлөлд нөлөөлсөн гэсэн үндэслэлтэй судалгаа,тооцоо алга байна гэсэн.

    Эрдэмтдийн хийсэн судалгааны материал нь бидэнд албан ёсоор баталгаажиж ирээгүй” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ