Б.Амгаланбаяр:Гэртээ, албан өрөөндөө өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх нь халдваргүйжүүлэлтийн хамгийн энгийн арга

2020-03-13

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал  Б.Амгаланбаяр ариутгал, халдваргүйжүүлэлтийн талаар дараах мэдээллийг өгч байна.

Зоонозын  өвчин судлалын үндэсний төвд ААНБ болон иргэд гэртээ халдваргүйжүүлэлт хийлгэх асуудлаар их хандаж байна.

Халдваргүйжүүлэлт  гэдэг нь халдварт өвчин батлагдсан эсвэл сэжигтэй тохиолдлын үед мэргэжлийн байгууллагын мэргэжлийн хүмүүс тодорхой эрсдлийг тооцоолон, зориулалтын багаж, хэрэгслээр тухайн хүний байрласан газар, орсон гарсан газруудад хийхийг хэлж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар нийтдээ 22801 м/кв талбайг халдваргүйжүүлээд байна.

Харин иргэдийн хувьд гэр орондоо ариутгал халдваргүйжүүлэлт хийх нь маш энгийн.

Заавал зориулалтын бодис, мэргэжлийн хүн гэхийн оронд өөрсдөө өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх нь халдваргүйжүүлэлтийн хамгийн энгийн арга. Аж ахуйн нэгж байгууллагын хувьд ч мөн ялгаагүй. Click To Tweet

Зориулалтын бодис гэхийн оронд саван, аяга таваг угаадаг шингэн гэх мэт гарын доорх өдөр бүр ашигладаг цэвэрлэгээний бодисыг хэрэглэж болно.

Харин чийгтэй цэвэрлэгээ хийсний дараа цонхоо онгойлгож, агаар сэлгэх нь чухал гэдгийг санах хэрэгтэй.

Мэргэжлийн байгууллагын ашигладаг ариутгалын бодисыг гэр оронд хэрэглэхийг зөвлөхгүй байгаа. Учир нь хордох, харшил өгөх гэх мэтээр сөрөг нөлөө үзүүлж болшгүй. Click To Tweet

Уханийн эмч нартай цахим хурал хийж санал солилцход энгийн боловч бидний та бүхэнд өдөр бүр өгч байгааг зөвлөгөө, зөвлөмжийг ард иргэддээ өгсөн байсан. Ард иргэд ч түүнийг сайн дагаж, хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр БНХАУ халдварын тархалтыг тогтоон барьж, бууруулж чадлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ