• Д.Нямхүү:Хамгийн их санаа зовоож, шинж тэмдэг илрээд байсан 9 хүний шинжилгээний хариу халдваргүй гарсан

    2020-03-13

    Хамгийн ойрын хавьтал болох 58 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл эдгээр хүмүүс дотор Дорноговь аймгийн Улаанбадрах суманд францын иргэнтэй хамт кэмпэд байрлан ажиллаж байсан “Бадрах Энержи” компанийн есөн ажилчид мөн багтсан байжээ.

    Энэ талаар Д.Нямхүү “Хамгийн их санаа зовоож, шинж тэмдэг илрээд байсан, францын иргэнтэй хамт ажиллаж байсан есөн хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өнөөдөр кэмпээс дахин шинжилгээний сорьц ирнэ гэлээ” гэлээ.

    Мөн үүнээс гадна:

    • Гуравдугаар сарын 11-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
    • Гуравдугаар сарын 12-нд ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдан эмчийн үзлэг хийж байна
    • Мөн өчигдөр Сэлэнгэ,Увс аймгуудад нийт 25 хүнийг ажиглалтад авсан байна.

    Зөвхөн шинжилгээ авахаас гадна хяналтанд байгаа хүмүүсийнхээ дунд шинж тэмдэг илрэх эсэхийг байнга хянаж байгаа. Гэрээрээ байгаа хүмүүс шинж тэмдэг илэрвэл заавал эмнэлгийн байгууллагууд хандахыг зөвлөе.

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Оношлуурын хувьд хангалттай байгаа. Нэмж захиалсан байгаа” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ