• Сальвадор улсад ирсэн бүх хүмүүст 30 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоожээ

    Сальвадор улсын ерөнхийлөгч Нэйб Букеле коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд тус улсад орж буй хүн бүрт 30 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоохоо зарласан байна. Энэ тухай Төв Америкийн бүгд найрамдах улсын тэргүүн үндэсний телевизээр мэдэгджээ.

    “Эрх баригчид Эль Сальвадорт ирсэн хүн бүрийг тээврийн хэрэгслийн төрлөөс үл хамааран хорио цээрт хамруулах ёстой” гэжээ. Ерөнхийлөгчийн хэлснээр, одоогоор 56 хүн нийслэлийн Салдана эмнэлэгт хорио цээрийн дэглэмд байгаа боловч энэ нь тэдний дунд коронавирусын сэжигтэй тохиолдлууд илэрсэн гэсэн үг биш юм.

    Сальвадор улсын засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дунд сургууль, коллеж, их дээд сургуулиудын хичээлийг 21 хоногийн хугацаатай цуцлахыг дурдсан байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ