• COVID-19 Африкт бүртгэгдсэнээр дэлхийн бүх тивийг хамарлаа

    2020-03-13

    ЭМЯ-наас COVID-19  тэй холбоотой сүүлийн үеийн мэдээллийг өгч, ээлжит хэвлэлийн бага хурлаа хийж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн  122 оронд COVID-19 ийн халдвар бүртгэгдээд байна.

    Африкийн таван оронд COVID-19  ийн халдвар бүртгэгдсэнээр дэлхийн бүх тивийг хамарлаа.

    БНХАУ-ын эмч, мэргэжилтнүүд ард иргэддээ  хамар, хоолойгоо давстай усаар зайлах, аль болох хүйтэн шингэн зүйл уухаас татгалзахыг халдварын  оргил үеүдэд зөвлөжээ.

    ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

    БНХАУ эрт илрүүлэх, эрт оношлох, эрт тугаарлах, эрт эмчлэх гэсэн дөрвөн арга   хэмжээг авч хэрэгжүүлэхээс гадна хүний хөдөлгөөн, аялал жуулчлалыг хязгаарлах арга хэмжээг авснаар  тархалтыг тогтоон барьж чадлаа гэж мэдээлсэн. Мөн ард иргэддээ сургалт сурталчилгааг төрөлх хэл дээрээ болон гадаад хэл дээр бэлтгэн хүргэсэн байна.

    Өөрийгөө гэртээ тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж онлайнаар хянасан нь халдвар тархахаас нэлээд сэргийлснийг мэдээллээ. Энэ нь манай улсад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй нийцэж байна.

    ЭМЯ-наас авч хэрэгжүүлж байгаа бүх арга хэмжээнүүд ДЭМБ-аас зөвлөж байгаа арга хэмжээнүүд юм.

    БНХАУ-д иргэддээ өгч байсан зөвлөмжүүдээс онцлоод хэлэхэд хүйтэн уух зүйлээс татгалзаж, аль болох халуун бүлээн шингэнийг бага багаар оочиж уухыг зөвлөсөн байна” гэлээ.

    Мэдээллийг шууд үзнэ үү.

    Gereg.Mn

    Коронавирусийн талаар ээлжит мэдээлэл хийж байна

    Posted by Gereg.Mn on Thursday, March 12, 2020

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ