Хятадад коронавирусээр өвчилсөн хамгийн эхний хүн өнгөрсөн оны арванэгдүгээр сарын 17-нд халдвар авсан байжээ

2020-03-13

Хятадын Засгийн газраас гарган тавьсан big data мэдээллээр коронавирус нь арванхоёрдугаар сард  биш арваннэгдүгээр сараас эхэлсэн гэдийг эрдэмтэд тогтоосон байна. Харин арванхоёрдугаар сарын сүүлээс эхлэн Хятадын эрүүл мэндийн байгууллага цоо шинэ зүйлтэй нуур тулснаа мэджээ.

Улмаар вирусын тархцын эрчим, хэрхэн халдаж байгааг тодорхойлохоор ажиллаж эхэлсэн байна.

Өнгөрсөн жил коронавирусээр өвчилсөн нийт 266 хүний хувийн мэдээллийг цуглуулжээ.

Ингэхэд хамгийн анхны коронавирусын халдвар авсан хүн нь арваннэгдүгээр сарын 17-ны өдөр халдвар авсан Хубэй мужийн оршин суугч 55 настай эрэгтэй байжээ.

17-ны өдрөөс хойш өдөр болгон нэгээс таван шинэ тохиолдол бүртгэгдэж эхэлсэн байна. Арванхоёрдугаар сарын 15 гэхэд 27-д хүрсэн бол 20-ны өдөр гэхэд 60-д хүрсэн байна.

Харин арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Хубэй мужийн эмнэлгийн эмч Жанг Жишиан эрх баригчдад энэхүү нууцлаг өвчлөл нь коронавирусээр үүсгэгдэж байгааг мэдээлжээ.

2019 оны хамгийн сүүлийн өдөр нийт 266 хүн халдвар авсан байсан бол маргааш нь 381 болсон байлаа. Click To Tweet

Эх сурвалж:Xinhuanews

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ