• Австралийн Засгийн газар бага орлоготой иргэн бүртээ 750 ам.доллар тараана

    2020-03-13

    Австралийн Засгийн газраас бага орлоготой иргэн бүртээ 750 ам.долларыг бэлнээр тараахаар болжээ.

    Энэ нь коронавирусын өвчлөлийн улмаас 30 жилийн хугацаанд анх удаа тохиолдож буй эдийн засгийн хямралаа давах, ард иргэдээ ажилтай байлгахын тулд Засгийн газраас нь гаргаж буй нийт 17.6 тэрбум ам.долларын дүнтэй эдийн засгийг идэвхижүүлэх багцийн хүрээнд хэрэгжинэ гэлээ.

    Уг арга хэмжээнд нийт зургаан сая бага орлоготой иргэд хамрагдахаар болжээ.

    Гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд Скотт Моррисон танилцуулах үеээрээ энэ шийдвэр нь эдийн засгийн хөл дээрээ босоход хангалттай гэж дүгнэсэн байна.

    Үүнээс гадна 17.6 тэрбум ам.долларын дөрөвний гурвыг нь бизнест, 6.7 тэрбумыг нь ажилчдын цалинд, 4 тэрбумыг нь шинэ төсөл хөтөлбөрт, 1.2-ыг нь оюутнуудыг дэмжихэд, нэг тэрбумыг нь аялал жуулчлалын салбартаа дэмжлэг үзүүлэхэд тус тус зарцуулна гэлээ.

    Мөн үүнээс гадны бизнес эрхлэгчдэд ногдуулах бүх төрлийн татварыг түр хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргажээ.

    Эх сурвалж:guardian

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ