• Коронавирус нь эр бэлгийн эсийн тоог цөөлж,улмаар үргүйдэлд хүргэж байж болзошгүй

    2020-03-13
    Өчигдөр Хубэй мужийн Засгийн газрын вебсайт дээр коронавирус нь эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн системд гэмтэл учруулж байж болзошгүй талаарх судалгааны дүн нийтлэгдсэн байна.  Гэхдээ хэдхэн цагийн дараа устгагдсан байна.
    Хэрвээ та эрэгтэй бөгөөд коронавирусээр өвчилсөн бол нэн даруй эрэгтэйчүүдийн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөжээ.
    Уханын Тонгжи эмнэлгийн Нөхөн үржихүйн төвийн эрдэмтэд шалтгааныг нь ийнхүү тайлбарлажээ:
    Коронавирус нь төмсгөн дэх дархлааны гомеостазийн сулралыг бий болгож, энэ нь төмсөгний үрэвсэл бий болох нөхцлийг бүрдүүлдэг гэжээ.
    Улмаар эр бэлгийн эсийн тоог бууруулж, үргүйдэлд хүргэх магадлалтай гэсэн байна.
    Шинэ төрлийн коронавирус болон нэг омгийн Sars вирусуудын хувьд бөөр,зүрх,мөн төмсөг гэх мэт эрхтнүүдэд байдаг Ace2 фермэнттэй нийлснээр биеийн бусад эсүүдтэй нэгддэг.
    Судалгааны дүн Хятадын сошиал платформ дээр ихээр шэйрлэгдэж байсан боловч удалгүй устгагдсан байна.
    Хятадын андрологич Ши Гуанчонг “Sars-ын дэгдэлтийн дараа тус вирусээр өвчилсөн олон хүн үргүйдэх асуудлаар надад хандаж байсан. Хэдий яаран дүгнэлт хийж болохгүй боловч коронавирусээр өвчилсөн, аав болохоор төлөвлөж байгаа хүмүүст хандаж хэлэхэд үргүйдлийн шинжилгээнд ороод үзээрэй гэж хэлмээр байна” гэжээ.

    Эх сурвалж:South China morning post

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ