• Доктор Ж.Чинбүрэн:Вирусын халдвар шууд цусанд ордоггүй

    2020-03-12

    ХСҮТ-ийн захирал асан,гавъяат эмч Ж.Чинбүрэн ЭМЯ-д шинээр ирсэн түргэн оношлуурыг өөрийн бие дээр туршин, мэдээлэл,зөвлөгөө өглөө.

    Америкийн патентаар Хятадад үйлдвэрлэгдсэн түргэн оношлуурын sample загвар ЭМЯ-нд иржээ.

    Түргэн оношлуур нь:

    • 15 минутанд таны цусанд COVID19 халдвар байгаа эсэхийг тодорхойлно
    • Мэдрэг чанар буюу зөв оношлох магадлал нь 98.7%
      Үүнийг зөвхөн эмнэлэгт хийх зориулалттай.
      Вирус цусанд ороогүй байх тохиолдолд сөрөг байх боломжтой.

    Тэрбээр туршилтын явуулж байх үеэрээ “Богино хугацаанд вирусын халдвар байгаа эсэхийг шалгадаг оношлуур нь хайрцгандаа 25 ширхэгтэй. Ард талдаа тестийн үр дүнгийн тайлбартай:

    • Цав цагаан байвал хүчингүй
    • Нэг зураастай бол коронавирусын халдваргүй
    • Хоёр зураастай бол коронавирусын халдвартай гэсэн үг

    Дотроо нэг удаагийн хатгадаг зүүтэй. Өндөр рүүгээ зүүгээр хатгаж цус гаргаад,түүнээсээ зориулалтын соруулаар аваад оношлуур дээрээ дусаана.Араас нь зориулалтын шингэлэгчийг хоёр дусал хийнэ” хэмээн тайлбарлалаа.

    Үргэлжлүүлэн ”

    Эхлээд халдваргүй гэж гарчихаад дараа нь халдвартай гэж гарах боломжтой. Вирусын халдвар хүнд халдахдаа шууд цусанд ордоггүй.

    Эхлээд хамар,залгиур хоолой, амьсгалын дээд хэсгийн гадаргуу дээр суугаад,үүний дараа эс рүү нэвтрээд,хучуур эсээр дамжиж цус руу орж байж цусанд эргэлдэж эхэлнэ.

    Энэ хоорондын хугацааг эмнэлгийн байгууллагууд тооцох ёстой гэдгийг анхаарууъя

    Эерэг гарсан хүмүүсийн цусыг авч, дахиад PSR буюу нарийвчилсан шинжилгээ хийж баталгаажуулах шаардлагатай” гэлээ.

    Түргэн оношлуурыг зөвхөн мэргэжлийн хүмүүс эмнэлгийн ариутгасан орчинд хийх ёстой гэдгийг анхааруулья.

    Видео үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ