• Трамп Европыг зорих, Европоос ирэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэг сарын хугацаатайгаар зогсоолоо

    2020-03-12
    АНУ-ын 24 муж улсад COVID-19 ийн тархалттай холбоотойгоор онц байдал зарлаад байна.

    Энэ долоо хоногийн баасан гаригаас эхлэн АНУ-аас Европыг зорих, Европоос ирэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэг сарын хугацаатайгаар зогсоох шийдвэрийг Ерөнхийлөгч Трампийн засаг захиргаанаас гаргалаа.

    Энэ хязгаарлалтад Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын зорчигчид болон ачаа тээвэр хамаарахгүй. Бусад зорчих хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж байгаа юм.

    Түүнчлэн Европ тивд COVID-19 ийн халдвар өргөн хүрээтэй тархаж байгаатай холбогдуулан Германы агаарын тээврийн томоохон компани энэ сарын 29-өөс эхлэн дөрөвдүгээр сарын 24-ийг дуустал нийт 23 мянга гаруй нислэгээ цуцалж байгаагаа мэдэгдсэн.

    Цуцлагдсан нислэгүүд дотор Европ тив, Ази, Ойрх Дорнодын чиглэлийн нислэгүүд багтаж байгаа аж. Цаашид ч нислэг цуцлах үйл ажиллагаагаа үргэжлүүлж болзошгүй хэмээн мэдэгдээд байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ