• 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралыг урьдчилан таамаглаж байсан эдийн засагч шинэ хямрал болно гэжээ

    Дэлхий ертөнц шинэ санхүүгийн хямралд орох гэж байгаа бөгөөд өмнөхөөсөө ч дор байж магадгүй аж. Энэ тухай 2008 онд дэлхийн хямралыг урьдчилан таамаглаж байсан эдийн засагч Жесси Коломбо ярьжээ.

    Тэрбээр коронавирус нь нөхцөл байдлын үндсэн шалтгаан биш боловч энэ нь шинэ хямралын “өдөөгч” болж чадна хэмээн тэмдэглэжээ. Коломбо хэлэхдээ хамгийн гол асуудал бол 20 гаруй зах зээлд “бөмбөлөгүүд” үүсээд байгаа нь хүссэн үедээ дэлбэрэх болно гэлээ. Эдгээр нь Европын үл хөдлөх хөрөнгийн зах зээл, Америкийн үнэт цаас, корпорацийн бонд болон бусад зүйлсийн “бөмбөлгүүд” ажээ.

    “Хамгийн том нь Хятадын дэд бүтцийн төслүүдийн санхүүжилт дээр нэмэгдсэн зээлийн хөөс юм” гэж хараат бус эдийн засагч ярьжээ. Тэрбээр хэлэхдээ яг одоо эдгээр бөмбөлгүүд “шатаж эхэлж байна” гэв.

    Одоогийн хямрал 2008 онд таамаглаж байснаас ч муу байж магадгүй гэж Коломбо тэмдэглэсний учир нь янз бүрийн сегмент дэх өрийн хэмжээ бараг 100 их наяд доллараар нэмэгдсэнтэй холбоотой ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ