• Хүрэн баавгайн сарвуу, тавхайг худалдах гэж байсан этгээдийг илрүүлжээ

    2020-03-12

    Төв аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Захарын даваа” гэх газраас өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд иргэн А, З, Т, нар гурван тооны хүрэн баавгай агнаж, түүхий эдийг худалдан борлуулахаар бэлтгэж байсныг илрүүлжээ.

    Тэд Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны агуу ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн түүхий эд болох 12 ширхэг сарвуу, тавхайг хадгалж байсан байна.

    Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

    Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл.Хууль бусаар ан агнах…

    • Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
    • Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ