COVID19-д өртөх эрсдэлтэй ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юуг анхаарах вэ?

2020-03-12

COVID-19 халдварт өртөх эрсдэлтэй хүмүүсийг ахмад настан буюу 60-аас дээш насныхан, архаг хууч өвчтэй хүмүүс гэж ДЭМБ-аас зарласан.

Гэхдээ уг халдвараар бүх насныхан өвчилж байна. 90 гаруй хувийг 30-аас дээш насныхан эзэлж байгаа бол өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс нас барах эрсдэл өндөр байна. Click To Tweet

ДЭМБ-аас нөөдөр цар тахал гэж зарласантай холбоотойгоор уг халдвараар өвчлөх эрсдэлтэй хүмүүст  40-өөс дээш насныхныг хамруулахаар болсон билээ.

Үүнтэй холбоотойгоор 40-өөс дээш насныханд зориулсан зөвлөгөө боловсруулах болсон талаар ДЭМБ-аас мэдээлэв.

Харин өндөр настан болон хууч өвчтэй /чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, зүрх судас, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэй гэж үзэн  ЭМЯ-наас дараах зөвлөгөөг өгч байна.

  • Эмчийн хяналтад тогтмол байх
  • Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх
  • Холбоо барих хүний утасны дугаартай байх
  • Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх
  • Халуун, бүлээн шингэн зүйл уух
  • Сайн унтаж амрах
  • Тайван стрессгүй ядрахгүй байх
  • Дулаан хувцаслах, даарахгүй байх
  • Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх
  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
  • Олон нийтийн газраар явахгүй байх
  • Амны хаалт зүүх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103,
  • СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах,
  • харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандах

Эх сурвалж:ЭМЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ