• Польшийн иргэд халуурч, “Хөвсгөл нуур” зочид буудлыг хамгаалалтад авчээ

    МАН-ын төв байр “Тусгаар тогтнолын ордон”-ы чанх хойно орших “Хөвсгөл нуур зочид буудлыг цагдаагийнхан хамгаалалтад авч, эмнэлгийн байгууллагынхан очоод байна. 

    Учир нь тус зочид буудалд байрлаж байсан Польш улсын хоёр иргэн халуурах шинж тэмдэг илэрсэн учир эрүүл мэндийн байгууллагад ханджээ. 

    “Хөвсгөл нуур” зочид буудлаас хүмүүсийг гаргалгүй, хөл хорио тогтоосон ажээ. Тус зочид буудлын гадаа түргэний болон цагдаагийн машин зогсож, хөл хорио тогтоогоод байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ