• ДЭМБ:Ирэх долоо хоногуудад COVID-19 тархах улс орон, нас баралт, тохиолдол, халдварын тоо улам их нэмэгдэнэ

    2020-03-12

    ДЭМБ-ын энэ сарын 10-ны өдрийн мэдээгээр дэлхийн 117 улсын нутаг дэвсгэрт COVID-19  ийн халдварын 118 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэн. Тэгвэл сүүлийн 24 цагийн дотор  дэлхийн хэмжээнд 280 нас баралт бүртгэгдэж нийт нас баралт 4292 болоод байна.

    • БНСУ-д 242 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 60 хүн нас барсан.
    • Италид 960 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 10149, нас баралт 631,
    • Иранд 881 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт тохиолдол 8042, нас баралт 354,

    Сүүлийн хоёр долоо хоногт БНХАУ-аас бусад улс оронд бүртгэгдэж байгаа халдвар 13 дахин нэмэгдэж, халдвар гарч байгаа улсын тоо 3 дахин нэмэгдлээ.

    Ирэх долоо хоногуудад  нас баралт, тохиолдлын тоо, халдвар тархах улс орны тоо улам их нэмэгдэнэ гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн.

    Мөн зарим улс орон халдварыг хязгаарлах, тогтоон барихад ямар нэг арга хэмжээ авахгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн хэмээн ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн О.Ариунтуяа хэллээ.

    Дэлхийн улс орнуудад гарсан нийт тохиолдлын 90 гаруй хувь нь 4 оронд гарсан. Эдгээр дөрвөн орноос БНХАУ, БНАУ-д халдварын дэгдэлт эрчимтэй буурч байгаа бол Итали, Франц зэрэг оронд халдварын тархалт өндөр байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ