• Санаатайгаар гараа долоож,метроны бариулд хүрсэн залууг цагдаа нар баривчилжээ

    2020-03-12

    Белги улсад албаар гараа долоон, долоосон гараараа метроны бариулд хүрж байсан залууг цагдаа нар баривчилсан байна. Хэрэг гарсны дараа чиглэлийн метрог бүхэлд нь зогсоож, халдвагүйжүүлсэн байна.

    Нэр,нас зэрэг хувийн мэдээлэл нь тодорхой тухайн зорчигч нь гараа долоож, бариулд хүрэхээсээ өмнө маскаа авсан нь түүний үйлдлийг санаатай гэдгийг нотолжээ.

    Хажууд нь зорчиж явсан хүн баталгаажуулж, метроны үйлчилгээ явуулдаг толгой компанид нь мэдүүлснээр арга хэмжээ авжээ.

    ДЭМБ-аас мэдээлснээр коронавирус нь өвчтэй хүн ярих,ханиах,найтаах зэрэгт агаар дуслын замаар халддагаас гадна бохир гадаргуугаас халдварлах боломжтой юм.

     

    Эх сурвалж:Independent.co.uk

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ