• БНСУ-д суралцагчдын анхааралд

    2020-03-12

    БНСУ-ын их дээд сургуульд суралцдаг бөгөөд виз, оршин суух үнэмлэхийн хугацаа 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр дуусаж байгаа болон 2020 оны хичээлийн шинэ жилээс эхлэн шинээр суралцах оюутан, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид визийн хугацаагаа сунгуулахад хөнгөвчилсөн журмаар дараах материалыг бүрдүүлэн Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ-ны виз мэдүүлгийн төвүүдэд хандах боломжтой болсныг мэдэгдэж байна. Оюутан, сурагчдад “D-2” болон “D-4” ангиллын визийг 90 хоногийн хугацаатай олгох бөгөөд визийн хураамж болох 60$ ам.долларын хураамжийг төлөхгүй байхаар шийдвэрлэсэн болно.

    1. БНСУ-ын магадлан итгэмжлэгдсэн 84 их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан (хэлний бэлтгэл, бакалавр, магистр, доктор)-ы хувьд дараах материалыг бүрдүүлнэ: (Сургуулийн жагсаалтыг эндээс үзэх)

    – Виз мэдүүлэх анкет

    – Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ (Certificate of Admission)

    – Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх)

    2. БНСУ-ын магадлан итгэмжлэлд хамрагдаагүй их, дээд сургуулийн хувьд:

    – Виз мэдүүлэх анкет

    – Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ (Certificate of Admission)

    – Дүнгийн тодорхойлолт (сургуулийнхаа цахим хуудаснаас татан авах)

    – Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх)

    3. БНСУ-ын Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг бол дараах  материалыг бүрдүүлнэ:

    – Виз мэдүүлэх анкет

    – Сургуульд сурдаг нь үнэн гэсэн тодорхойлолт

    – Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх)

    Харин БНСУ-д суралцаж байгаад чөлөө авсан бөгөөд 2020 оны 3 дугаар сараас эхлэн эргэн суралцах оюутнууд дээрх нөхцөлд хамрагдахгүй болохыг анхаарна уу.

    Эх сурвалж:ГХЯ

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ