• Франц улс иргэнээ авахыг хүсчээ

    Энэ сарын 2-нд Монгол Улсад ирсэн Францын иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Түүнийг одоо ХӨСҮТ-д эмчилж байгаа юм.
    ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгийн мэдээлж байгаагаар Франц улсын талаас иргэнээ авахыг хүсчээ.  Д.Нямхүү “Францын талаас иргэнээ авах яриа гарсан. Өвчтөн ч өөрөө ийм санал гаргасан. Гэхдээ одоо эндээ эмчлүүлэх нь зөв гэж шийдсэн байгаа. Энэ нь хамгийн зөв хувилбар” гэв.

    Уг иргэний биеийн байдал хүндэвтэр ч амин үзүүлэлтэд өөрчлөлт гараагүй, хэвийн байгаа аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ