• COVID-19-ийн улмаас Токиогийн Олимпыг 1-2 жил хойшлуулж магадгүй

    COVID-19 Коронавирусын тархалт нь Токио хотод болох зуны олимпод нөлөөлж байна.

    Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага дэлхий дээр аюултай халдвар тархаж байгаа өнөөгийн үе шатыг цар тахал гэж нэрлэсний дараа Токио хотын дарга наадамтай холбоотой нөхцөл байдлын талаар тайлбар хийжээ.

    Мэргэжилтнүүд ойрын ирээдүйд коронавирусын халдвар авсан орнууд болон өвчний тохиолдлууд илрэх магадлал нэмэгдэх хандлагатай байгааг онцолж байна.

    Өмнө нь Токиогийн Олимп, Паралимпийн наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгч Хараюки Такахаши коронавирусын улмаас Олимпийг хойшлуулах сонголтыг үгүйсгээгүй. Токио хотын даргын хэлснээр тэмцээнийг нэг юмуу хоёр жилээр хойшлуулж болох аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ