• “Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор орж ирсэн нэг гэр бүлийн гурван хүнийг тусгаарласан”

    2020-03-12

    ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын өгсөн мэдээллийг тоймлон хүргэе.

    Нэгдүгээр сараас хойш нийт тусгаарлан ажиглалтад  1,248 хүн оржээ.

    Өнөөдөр ажиглалтаас гарах иргэд…

    • Цэргийн төв эмнэлэгт 65,
    • Сэлэнгэ аймагт тусгаарлалт болон ажиглалтад 8,
    • Жаргалантын амны сувилалд байгаа 23 хүнийг тус тус ажиглалтаас гаргана. Биеийн эрүүл мэндийн байдал нь сайн, зовиур илрээгүй.
    Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор орж ирсэн нэг гэр бүлийн гурван хүнийг тусгаарласан.

    Энэ хүмүүс ӨМӨЗО-ны Бор тал аймгийн Анхилаг суманд хөл хорионы улмаас нэг айлд байж байгаад хорио цуцлагдаад эх орондоо ирсэн. Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж гэр бүлийн гурван хүнийг Ярантын боомт дээрх гаалийн хоёр өрөө байранд тусгаарлан ажиглаж байна. Холбогдох хүмүүс тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.  Биеийн байдал нь сайн байна.

    ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа халдвар илэрсэн Францын иргэний биеийн байдал хүндэвтэр, гэхдээ амийн үзүүлэлтүүд нь тогтвортой байна.

    Иргэн нь гомдол гаргасан зүйл байхгүй, эмч нарын зөвлөгөөг сайн  биелүүлж байгаа.

    Монголын уламжлалт анагаах ухааны түүхэн зааврыг батлахаар ажиллаж байна.

    Мөн Олон улсын мэргэжлийн нийгэмлэг холбоодуудтай бид холбоо барин ажиллаж байна. Жишээ нь бөөрны нийгэмлэгээс бөөрний эмгэгтэй хүн  коронавирус тусвал ямар эмчилгээ хийж зөвлөгөө өгөх талаар зөвлөгөө авч ажиллаж байна.БНХАУ-ын Ухань хотод ажиллаж байаа эмч, мэргэжилтнүүдтэй өнөөдөр 15 цагт онлайноор холбогдож, хурал хийнэ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ