• Цар тахал гэж юу вэ?

    2020-03-12

    ДЭМБ-аас COVID-19  ийг цар тахал хэмээн зарласан.

    Цар тахал гэж ямар нэгэн халдварт өвчин дэлхийн ихэнх улс орныг хамран өргөн хүрээтэй тархахыг хэлдэг байна.

    Сүүлийн 100 жилийн хугацаанд дөрвөн цар тахалтай дэлхийн улс орнууд тулгарч байжээ. Үүний ихэнх нь томуугийн цар тахал байсан байна. Хамгийн сүүлийн цар тахал нь 2009 оны буюу одоогоос 10 жилийн өмнө нь гарч байсан томуугийн А хүрээний Н1И1 /гахайн томуу/ дэлхий нийтийг хамран гарч  байсан.

    1918 онд дэлхийн дахинд хамгийн олон хүнийг өвчлөл эндэгдэлд хүргэсэн Испанийн томуугийн цар тахал түүхэнд бичигдэн үлджээ.

    Өнөөдрийн  байдлаар COVID-19 ийн халдвар дэлхийн  117 улсад бүртгэгдэж, 81 улс оронд бүртгэгдээгүй байна.

    ДЭМБ халдварт өвчнийг цар тахал гэж зарлах хэд хэдэн үзүүлэлт байдаг. COVID-19 ийн тархалт цаашид нэлээн ноцтой болох хандлага байгаа учраас цар тахал гэж зарласан.

    Гэхдээ энэ цар тахалыг хяналтадаа авч болох боломжтой гэдгээрээ  онцлог хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ