• ДЭМБ COVID-19 халдварын эрсдэлт бүлэгт 60-аас дээш насныхныг хамруулж байсан бол өнөөдрөөс 40-өөс дээш болголоо

    2020-03-12

    ДЭМБ-аас  шинэ коронавирусийн халдварыг дэлхий нийтийг хамарсан цар тахал гэж зарласан.

    Сүүлийн 100 жилийн хугацаанд 4 цар тахал дэлхийн хэмжээнд гарч байжээ.

    Хамгийн сүүлийнх нь 2009 онд гарсан гахайн томууг цар тахал гэж нэрлэж  байсан талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.

    Өнгөрсөн 24 цагийн дотор дэлхийн 117 оронд өвчлөл бүртгэгдэж, Иран, Испани, Норвеги зэрэг оронд COVID-19  халдвар эрчтэй тархаж байна.

    1918 онд Испанид гарсан томуугийн цар тахал хамгийн өргөн хүрээнд тархсан гэж үздэг ажээ.

    Тиймээс цар тахал гэж зарлалаа хэмээн ард иргэд  айдаст түгшүүрт автаж, дархлаагаа унагахгүй байхыг иргэдэд зөвлөж байна.

    Энэ удаагийн цар тахал коронавирусээр үүсгэгдэж байгаа анхны цар тахал бөгөөд хяналтад авч чадсан гэдгээрээ онцлог байна. Цар тахал гэж зарласнаар дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд энэ өвчний эсрэг тэмцэлд нэгдэн оролцоно гэсэн үг юм.

    ДЭМБ-аас эрсдэлт бүлэгт 60-аас дээш насныхныг хамруулж байсан бол өнөөдрөөс 40-өөс дээш насныхныг эрсдэлт бүлэгт хамруулж эхэлсэн байна.

    Энэ мэтээр нөхцөл байдал өдөр тутам өөрчлөгдөж байгаагийн хэрээр авах арга хэмжээ ч өөрчлөгдөж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ