• Д.Нямхүү: Францын иргэн сэтгэл санааны хувьд маш тогтворгүй, стрестсэн байна

    2020-03-12

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү батлагдсан нэг тохиолдол болон түүний хавьтлын сэжигтэй тохиолдлын нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

    Франц иргэнтэй холбоотой 126 хүний ойрын хавьтлын шинжилгээний хариунд коронавирус илрээгүй.

    Гуравдугаар сарын 10-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний шинжилгээний хариунд мөн адил коронавирус илрээгүй.

    Гуравдугаар сарын 11-нд:

    • ХӨСҮТ-д 8
    • Бага-баянд 31
    • Бадрах энержи компанийн кэмпд 64
    • Дархан-Уул аймагт  1
    • Дорноговь аймагт 36
    • Хөвсгөл аймагт хоёр нийт 149 иргэнийг ажиглалтад авсан.

    Тэрбээр “Франц иргэний хувьд эмчилгээ хийгдэж байна. Давтан шинжилгээг өнөөдөр өглөө дахин авсан.

    Хамгийн гол нь сэтгэл санаааны хувьд маш тогтворгүй,депресстэх, санаа зовох талдаа байна.

    Францад энэ талаар Монголд халдвар тараасан гээд их яригдаж байгаа гээд сэтгэл нь их тавгүй байгаа.

    Эмчилж байгаа эмчийн хувьд тодорхой мэдээлэл, зөвлөгөөг өгч тайвшруулж байна.

    Коронавирус нь өөрийн үйлдлээр буюу бэлгийн замын халдварт өвчин шиг бус харин агаар дуслын замаар халддаг учраас зөвхөн хувь хүнтэй холбоотой асудал биш шүү гэх зэргээр зөвлөгөө өгч, ойлгуулж, тайвшруулж байгаа.

    Стресстэнэ, санаа зовно гэдэг нь дархлалыг улам унагадаг. Дархлал унаснаар эмчилгээнд сөргөөр нөлөөлдөг. Сэтгэл санаа бол эмчилгээний бас нэгэн чухал хэсэг.

    Шинжилгээний хийлгэхгүй мөртлөө өөрийгөө чагнаад байхаар нэгдүгээрт их ядардаг, хоёрдугаарт алдаа гаргадаг.

    Харин нэгэнт нарийн шинжилгээ хийлгээд,өвчтэй эсвэл өвчингүйгээ мэдчихээр тайвшраад, сэтгэл санаа нь шулууддаг. Франц иргэний сэтгэл санааг нь дэмжихгүй бол маш хурдан тардаг мэдээ,мэдээллээс болж маш их стрессдсэн байдалтай байна.

    Дорноговь аймгийн кэмпээс хот руу авчрах үед дургүйцэж, үл тоосон маягтай байсан. Одоо бол манай эмчилгээ,үйлчилгээнд найдаж байна,итгэж байна гэдгээ хэлсэн” гэлээ.

    Видео үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ