• Б.Янжмаа:БНХАУ COVID-19 ийн тархалтыг бууруулж чадсан ч гаднаас зөөвөрлөгдөн ирэх өндөр эрсдэлтэй байна

    2020-03-12

    ЭМЯ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийж, COVID-19 халдвартай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг өглөө.

    ЭМЯ-ны Гадаад харилцаа,хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дараах мэдээллийг  өглөө.

    ДЭМБ-аас хязгаарлалтын арга хэмжээг шинээр зохион байгуулах өргөтгөх  шаардлагатай гэж үзэж байна.

    АНУ гэхэд 24 муж улсдаа онц байдал зарлаж, Европоос ирэх бүх нислэгийг нэг сарын хугацаатай цуцаллаа. Уг хязгаарлалт Их Британи улсаас ирэх зорчигч тээврийн хөдөлгөөн болон ачаа тээвэрт хамаарахгүй.

    Европ тивд халдвар өргөн хүрээтэй тархаж байгаатай холбогдуулан Германы агаарын тээврийн томоохон компани энэ сарын 29-нөөс эхлэн дөрөвдүгээр сарын 24-нийг дуустал нийт 23,000 нислэгээ цуцалж байгаагаа мэдэгдлээ.

    БНХАУ тархалтаа бууруулж чадсан ч гаднаас зөөвөрлөгдөн ирэх өндөр эрсдэлтэй гэж үзэн Бээжин хотод олон улсын нислэгээр ирэх зорчигчдод тавих хяналтаа улам чангатгасан.

    Тухайлбал, Өнгөрсөн долоо хоногт Итали, АНУ-аас ирсэн  зургаан иргэнээс COVID-19 халдвар илэрсэн.

    Түр зорчин явж буй гадаадын иргэдийг тусгай бэлдсэн зочид буудалд байрлуулан, нисэх буудлаас буудал руу тээвэрлэх тусгай тээврийн хэрэгсэл хүртэл гаргасан. Шинжилгээнд хамрагдахаас өмнө гадагшаа гарах хөдөлгөөнийг хязгаарлах  шаардлагыг гадны улсаас ирсэн зорчигчдод тавьж байгаа.

    Өмнө нь өндөр эрсдэлтэй гэж  тодорхойлсон  улс орнуудаас ирсэн зорчигчдод хязгаарлалт, хяналт тавьж байсан бол одоо улс орон ялгалгүйгээр гаднаас ирэх бүх зорчигчдод хязгаарлалтын харга хэмжээ авахаар шийдвэрлээд  байна.

    Шууд үзэх:

     

    Gereg.Mn

    Коронавирусийн талаар ээлжит мэдээлэл хийж байна

    Posted by Gereg.Mn on Wednesday, March 11, 2020

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ