• Ц.Элбэгдорж:Вирусийн тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна

    УОК өчигдөр хуралдаж, гадаадад байгаа иргэдээ хуваарийн дагуу “МИАТ” компанийн онгоцоор авчрахаар шийдвэрлэсэн. Эхний ээлжинд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, яаралтай хагалгаанд орох иргэдийг авчрахаа онцлоод бУЙ.

    Тэгвэл гадаадад байгаа экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ талаар байр сууриа илэрхийлэн, жиргэлээ. “Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. “Нэн шаардлагатай иргэд” гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусийн тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна” хэмээжээ.

    Өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Ардчилсан намынхан тэр Ц.Элбэгдоржоо ол ир”  гэсэн бол АН-ын дарга С.Эрдэнэ “Эрх баригч хүчин өөрсдөө Ц.Элбэгдоржийг олж ир. Эрх мэдэл нь байгаа” хэмээж байсан.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ