• Шуурхай:Францын иргэний нэгдүгээр хавьтал 126 хүний шинжилгээний хариу бүгд халдваргүй гарчээ

    2020-03-12

    Коронавирусын халдвар илэрсэн Францын иргэний нэгдүгээр зэргийн хавьтал гэж 126 хүнийг тогтоон,ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ хийсэн.

    Тэгвэл эдгээр хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг буюу коронавирус илрээгүй байна. Нэгдүгээр хавьтлаар хамт онгоцоор ирсэн,Сайншанд чиглэлийн галт тэргээр явсан, Улаанбаатарт хамт ажиллаж байсан,мөн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хамт ажиллаж байсан хүмүүс багтжээ.

    Хэдий шинжилгээний хариу сөрөг гарсан ч үргэлжүүлэн хяналтанд 14 хоног байлгаж, давтан шинжилгээ хийнэ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ