Ерөнхийлөгчтэй хамт тусгаарлагдсан албаныхан тусгаарлалтаас өнөөдөр гарна

2020-03-12

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр БНХАУ-д айлчлал хийгээд тухайн өдөртөө ирсэн. Ерөнхийлөгчтэй хамт айчлал хийсэн бүрэлдэхүүн ирсэн даруйдаа шууд тусгаарлагдсан билээ. Тэгвэл өнөөдөр тусгаарлалтын 14 хоногийн хугацаа дуусаж байгаа аж.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд: 

  • Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
  • Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг
  • Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир
  • Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарын албаны хүмүүс багтсан юм.

Албаныхан өнөөдөр тусгаарлалтаас гарна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ