• Видео:Коронавирусын халдвар авсан хүн дунджаар 2.6 хүнд халдаадаг

    2020-03-12

    Өвчлөлийг үүсгэж байгаа коронавирусын төрлийн вирусын албан ёсны нэршил нь Sars-Cov-2 бол үүгээр үүсгэгдэж байгаа өвчнийг нь Covid-19 гэж нэрлэж байна.

    Халдвартай хүнийг ярих,ханиах,найтаах үед вирус шүлсний дусалд дугтуйлагдан цацагдаж байна.

    Халдвар авсан хүн хэдэн хүнд халдвар тарааж байгаагаар халдвар эрчимтэй тархаж байгааг тооцоолдог.

    Коронавирусын халдвар авсан хүн дунджаар 2.6 хүнд халдааж байж болохыг мэргэжлийн эрдэмтэд тогтоосон байна. Click To Tweet

    Улирлын томуу авсан хүн дунджаар 1.3 хүнд халдаадаг байна.

    Халдвар тархах эрчмийг тооцоолж үзвэл:

    • Халдвар авсан эхний таван хүн цааш 2.6 хүнд халдаахад нийт халдвартай хүний тоо 18 болно. Учир нь шинээр 13 хүн халдвар авжээ. Энэ мэтээр халдвар авсан хүн болгон 2.6 хүнд халдаавал:
    • Нэгдүгээр үед халдвартай хүний тоо 52
    • Хоёрдугаар үед дараагийн үед халдвартай хүний тоо 140 хүн
    • Гуравдугаар үед нийт халдвар авсан хүний тоо 368-д хүрэх юм.

    Гэхдээ халдвар авсан хүн олон нийтийн газраар явахгүй бол нэг ч хүнд халдаахгүй байх боломжтой.

    Эх сурвалж:”Оном” сан

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ