Дэлхийн 121 оронд тархсан Covid-19 халдварыг ДЭМБ албан ёсоор ЦАР ТАХАЛ гэж зарлалаа

ДЭМБ буюу Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хуралдаад шинэ төрлийн коронавирусийг PANDEMIC буюу  “ЦАР ТАХАЛ” мөн хэмээн албан ёсоор зарлав.

Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр БНХАУ-д анх бүртгэгдсэн уг шинэ төрлийн коронавириус нь коронавириусийн төрлийн өвчлөлийн анхны тахал гэдгийг ДЭМБын ерөнхий захирал Тедрос Адханом хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

“Цар тахал гэж байгаа нь ДЭМБын нөхцөл байдлыг үнэлэх болон авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг өөрчлөхгүй. Энэ нь бусад орнуудын хувьд ч адил бөгөөд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг өөрчлөхгүй” гэв.

Цар тахлыг ямар нэгэн байдлаар тодорхойлсон тодорхой зүйл байдаггүй ч “үхэлд хүргэж болзошгүй вирус”, “хүнээс хүнд халдаж буй байдал”, “Дэлхий нийтийг буюу олон улс орныг хамарсан өвчлөл” гэсэн үндсэн гурван шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэж ДЭМБ албан ёсоор зарладаг гэж CNN мэдээллээ.

Шинэ төрлийн коронавирусийн халдвар нийт 121 улсад бүртгэгдэж, 124968 хүн халдвар авч, 4585 хүн нас бараад байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ