• Архи хамгийн дээд тал нь 40 хувийн спирттэй байдаг учраас вирусын эсрэг ямар ч нөлөөгүй

    2020-03-11

    Коронавирус нь 20 нанометр буюу хүний үсний ширхэгийг 800 хуваасны нэгтэй тэнцүү хэмжээтэй. Мөн гадна талаараа тосны молекулаас бүтсэн хамгаалагч бүрхүүлтэй байдаг байна.

    Тостой аягыг угаахад зүгээр усаар угаахад арилдаггүй, харин халуун усаар,савангаар угаахаар арилдаг.

    Үүнтэй адил вирусын гадна талын хамгаалагч бүрхүүлийг үүсгэж байгаа зүйл нь тосны молекул байдаг учраас халуун бүлээн усаар савандаж угаах нь хамгийн сайн арга.

    Хүн нүүрэндээ нэг цагийн дотор 20-30 удаа хүрдэг. Гарыг цэвэр байлгах нь энэ өвчнөөс сэргийлэх хамгийн сайн арга.

    Гараа угаахын оронд гар ариутгагчийг хэрэглэж болох боловч 80 хувиас дээш этилийн спиртгүй л бол ямар ч нэмэргүй. Архи ч гэсэн вирустэй юм чинь гээд шингэлж гадардуугаа арчих тохиолдлууд гарч байна.

    Гэхдээ архиар ахуйн орчны ариутгалд ашиглах болон уухад вирусны эсрэг ямар ч нөлөөгүй. Учир нь архи нь хамгийн өндөртөө 40 хувийн спирттэй байдаг байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ