• Гурилын зуурмагааа бохир хөнжлөөр хучин хөөлгөж боорцог хийдэг байсан компанийг НМХГ илрүүлжээ

    2020-03-11

    Нийслэлийн Мэрэгжлийн хяналтын газраас нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн А/223 захирамжийн биелэлтийг шалгах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд байрлах компанийн боорцогны үйлдвэрт хяналт шалгалт хийжээ.

    Ингэхэд 240 килограм гурилын зуурмагаа бохир хөнжлөөр хучин хөөлгөж байсан нь тогтоогдсон байна.

    Шалгалтаар дараахь зөрчлүүд илэрчээ:

    • Зөөврийн устай,
    • Гар угаах угаалтуургүй,
    • Боорцогны зуурмагийг хөнжлөөр хучсан,
    • Шал, хана, тааз нь угааж цэвэрлэх боломжгүй,
    • Эрүүл ахуйн шаардлага хангахгүй баригдаж дуусаагүй барилгад зөвшөөрөлгүй үйлдвэрлэл явуулж байсан

    Үйл ажиллагааг нь зогсоосноос гадна Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

    Эх сурвалж: НМХГ

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ