• БНСУ-аас хүндэтгэх шалтгаантай 1000 иргэнээ дөрвөн удаагийн нислэгээр авчирна

    2020-03-11

    Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн чиглэлийн дагуу хүндэтгэх шалтгаантай 1,000 иргэнээ БНСУ-аас тусгай үүргийн онгоцыг дөрвөн удаа нисгэж авч ирэхээр болсон гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцан албаны дарга Ц.Ганзориг нүүр номондоо нийтэлжээ.

    Хүндэтгэх шалтгаантай гэдэг нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн эхчүүд орох юм.

    Мөн Япон Улсаас дээрх шалтгаантай иргэдээ авч ирэхээр  шийдвэрлэсэн байна.

    Тухайн улсуудад нь оношлуулах зардлыг Засгийн газраас гаргахаар болсон бол ирээд мөн 14 хоног  тусгаарлагдах байрны зардлыг иргэн өөрөө хариуцах аж.

    Европын холбооноос ирэх хүндэтгэх шалтгаантай иргэдийг Москва, Истанбулаар тусгай үүргийн онгоцоор авахаар ажиллаж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Монголчуудын  ,хайртай  ,Элбэгдоржийг  ,өвчилөхөөс  нь  өмнө  ,авчирахгүй  юм  уу.  Мөнгөтэй  байж  болно.  Түүхэн  ,хүн  ,шүү  дээ.   Авгай  ,хүүхэд  ,нь  дараа  нь  болог.  

    Холбоотой мэдээ