
Энэ оны 6 дугаар сарын 24-нд УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдах хуулийн товтой. Өдийд сонгууль гээд бужигнаж байдаг жамтай. Гэвч нам, улстөрийн хүчнүүд, ялангуяа засаг барьж байгаа Ардын намд сонгуулиас илүүтэй шинэ коронавирустай тэмцэх том ажил гарч ирээд байна. Сонгуулийн хууль ёсоор энэ 3 дугаар сарын 25-наас өмнө намууд сонгуульд оролцох эсэхээ СЕХ-нд мэдүүлэх, мөрийн хөтөлбөрөө Аудитын байгууллагад хүргүүлэх учиртай. Click To Tweet Үүний тулд намууд төлөөлийн байгууллага болох Бага хурал, ҮБХ, чуулгануудаа хуралдуулах ёстой.
Өнгөрсөн долоо хоногт эрх баригч МАН-ын Удирдах Зөвлөл хуралдан уг асуудлыг шийдэх гаргалгааг гаргаж намуудад саналыг нь авахаар хүргүүлсэн. Click To TweetСонгуулийн тухай хуулийн:
38 дугаар зүйл.Сонгуулийн мөрийн хөтөлбөр “38.6.Нам, эвсэл нь ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заажээ.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нам, эвсэл сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. Харин аудитын байгууллага нь дүгнэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн зохицуулалттай.
Шинэ коронавирус тархахаас урьдчилсан сэргийлэх зорилгоор энэ сарын 31-ний өдрийг дуустал аливаа олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон. Үүнтэй холбоотойгоор улс төрийн намууд саналаа хэлж байгаа. Бид ч гэсэн Сонгуулийн ерөнхий хороонд саналаа хэлсэн. Энэ сарын 20-24 ныг хүртэл улс төрийн бүх нам, эвсэл заавал төлөөллийн төв байгууллагаа хуралдуулж, сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө батлах ёстой.
Энэ бололцоог хангах талаас нь анхаарч өгөөч гэж нам, эвслүүд хүсэлт тавьж байгаа. Улсын онгой комисс ярилцах байх гэж бодож байна. Хэрэв хуулийн хугацаандаа ариун цэврийн дэглэмийг сайтар сахиад хоёр өдөртөө багтаан намууд хурлаа хийх бололцоог олговол сонгууль хойшлогдохгүй байх зэрэг цааш цаашдын үйл ажиллагаанд тустай.
Намууд онлайнаар хурлаа хийх боломжтой. Гэхдээ үүнийг нам, эвслүүд хүлээж авах эсэхийг хэлж мэдэхгүй” байна гэж хэлж байлаа.
Түүнээс хойш Монгол улсад нөхцөл бөайдал өөрчлөгдлөө. Учир нь нөгөө айхтар шинэ коронавирус нь хил даваад ороод ирсэн.Тиймээс энэ оны сонгуулийг хойшлуулах, эсэхүл намууд хуулийн хугацаандаа онлайнаар хуралдаж сонгуульд оролцох эсэх шийдвэр, мөрийн хөтөлбөрөө холбогдох байгууллагуудад хүргүүлэх асуудлыг шийдвэрлэх ёстой болоод байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй