• Солонгосын Big Bang хамтлаг дахин нэгдэж,шинэ дууныхаа бэлтгэл ажилд оржээ

    2020-03-11

     K-Pop хөгжмийг Ази төдийгүй дэлхийн тавцанд гаргасан Өмнөд Солонгосын алдарт Big Bang хамтлагийн гишүүд дахин нэгдэж, шинэ дууныхаа бэлтгэл ажилд оржээ. Тодруулбал, YG энтертайнменттэй хийсэн гэрээгээ дахин шинэчилж 2020 онд багтаан шинэ дуугаа гаргахаар төлөвлөсөн тулаар YG-аас албаны мэдээлэл хийжээ.

    Хамтлагийн гишүүд болох G-Dragon,TOP,Taeyang, Daesung нар тусгай гэрээнд гарын үсэг зурсан байна.

    Тус хамтлаг анх 2006 онд дебютээ хийснээс хойш 2011,2015 онуудад гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулж байжээ.

    Хамтлагийн гишүүд цэргийн албанд татагдсанаас хойш анх удаа энэ дөрөвдүгээр сард болох Coachella хөгжмийн наадамд оролцох байсан боловч коронавирусын улмаас наадам аравдугаар сард болон хойшлогджээ.

    Эх сурвалж:yonhapnews

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ