• АНУ-ын цэрэг Афганистанаас гарч эхэллээ

    Афганистанд суугаа АНУ-ын цэрэг өчигдрөөс тус улсаас татагдан гарч эхэллээ. Афганистанд суугаа АНУ-ын цэргийн командлалаас мэдэгдэхдээ, “АНУ болон Афганистаны засгийн газрын хамтарсан мэдэгдэл болон Америк Талибантай тохиролцсон энхийн хэлэлцээрийн дагуу Америкийн цэрэг ийнхүү Афганистанаас гарч байгаа юм. 135 хоногийн дотор Афганистанд суугаа Америкийн цэргийн тоог 8600 хүртэл бууруулах болно” гэсэн байна. 

    Афганистаны хэвлэлийн мэдээлснээр, Америкийн цэргийн эхний бүлэг тус улсын өмнөд нутгийн Гильменд муж дахь баазаас татагдан гарсан байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ