• Өвөлжилт хүндэрсэн аймгуудад 3.8 мянган тонн өвсийг Улсын нөөцөөс үнэгүй олгоно

    2020-03-11

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааанаар  өвөлжилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх тухай асуудлыг хэлэлцжээ.

    Өнөөдрийн байдлаар Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Завхан, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл, Увс аймгийн зарим сумдад өвөлжилт хүндрээд байгаа юм. Тэгвэл  дээрх аймгуудад 3.8 мянган тонн өвсийг Улсын нөөцөөс үнэгүй олгохоор шийдвэрлэжээ.

    Мөн 3000 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан худалдах юм байна.

    Үүнээс гадна зарим  аймаг, нийслэл, сумын Засаг даргын Тамгын газар, Онцгой байдал, Үндэсний аврах бригад, нөөцийн салбар, цагдаагийн байгууллагад  фургон машин,  хөдөлмөр хамгааллын хувцас зэргийг олгохоор болжээ.

    Түүнчлэн өнгөрсөн оны сүүлийн хагаст гамшгийн голомтод ажилласан алба хаагчдын томилолт, урамшуулалд   шаардагдах хөрөнгийг гаргахаар шийдвэрлэсэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ