• Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг сум, аймаг, нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр хөдөлгөөнд оролцуулна

    2020-03-11

    Монгол Улсад шинэ коронавирусийн анхны тохиолдол илэрсэнтэй  холбогдуулан Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж хот хоорондын замын хөдөлгөөнийг хязгаарласан.

    Тодруулбал, энэ сарын10-наас  16-ны 07.00 цаг хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан билээ. Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар дараах мэдээллийн өглөө.

    Түүний хэлснээр хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг сум, аймаг, нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр хот хооронд зорчуулж байгаа гэлээ.

    Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь…

    • Ар гэрийн гачигдал,
    • Эрүүл мэндийн яаралтай туслаж, үйлчилгээ авах,
    • Албан томилолтоор явж байгаа,
    • Ажил хүлээлцэх хүмүүсийн нотлох баримтыг нь үндэслэн явуулж байгаа ажээ.

     

    Мөн Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, тосгоны иргэдийн бичиг баримтыг шалган нэвтрүүлж байгаа гэдгийг онцоллоо.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ