• Д.Нямхүү:Энэ хүнд нөхцөлд л Монгол хүний ёс жудаг харагдана

    2020-03-11

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү сэжигтэй тохиолдлын нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

    “Гуравдугаар сарын 10-нд францын иргэнтэй ойр байсан сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал болох 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж судалгаа хийж байна. Урьдчилсан байдлаар 26 хүний хариу гарч, коронавирус илрээгүй.

    Эдгээр хүмүүсийн шинжилгээний хариу ар араасаа гарна.

    Өчигдөр мөн ХӨСҮТ-д дөрвөн сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж тандалт судалгаа хийж байна” гэлээ.

    Тэрээр үргэлжлүүлэн “Д.Нацагдорж хамба маань ойлгомжтой хэллээ,эвтэй найртай байх ёстой. Өвчтэй хүнийг ч хүний ёсоор үзэх ёстой.

    Монгол хүний ёс жудаг үүн дээр л харагдана.

    Бид нар дэлхийн Итали,БНСУ улсуудыг ажиглаж тэдний мэдээг дамжуулж байгаа шиг Монголыг бас ажиглаж байгаа.

    Монгол эмч нарын ур чадварыг харуулж энэ франц иргэнийг эмчлэх ёстой.

    Итали, Франц, Солонгос гээд хэдхэн оронд нийт халдварын 93 хувь бүртгэгдсэн.

    Зөв үнэн зөв мэдээлэл тараах, хуурамч хоосон сенсациар ажлыг үймүүлэхгүй байх нь энэ ажилд оруулж буй онцгой нэмэр юм.

    Тэр хүн ажиглалтад байх хугацаандаа өөрийн биеийн байдалд хяналт тавих үүргээ гүйцэтгэж, халуун нь нэмэгдсэн,шинж тэмдэг гарснаа Дорноговь аймгийн эмнэлэгт мэдээлсэн нь тэр хүн үүргээ гүйцэтгэсэн. Тэр хүн биеийн байдлаа мэдээлээгүй байсан бол ямар хэмжээнд хүрэх байсан бол гэдгийг бодох хэрэгтэй.

    Өвчтэй хүнийг ад шоо үзэх нь хамгийн буруу.

    Дараагийн хүн ч гэсэн шинж тэмдэг илэрмэгч шууд мэдээллэх, ирсэн хүмүүс явсан замаа зөв мэдүүлэх хэрэгтэй.

    Ийм хүнд нөхцөлд хүний араншин харагддаг. Тийм учраас сэтгэл санаагаа нэгтгэж, урам өгж ажиллацгаая”гэлээ.

    Видео үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ