• Эрүүл мэндийн ажилтнууд 24 цагаар ажиллаж байгаа энэ үед хуурамч дуудлага өгөхгүй байхыг хүслээ

    2020-03-11

    Эрүүл мэндийн яамнаас өчигдрөөс эхлэн иргэдэд коронавирусын зөвлөгөө, мэдээлэл өгөх 24 цагийн тусгай дугаарын 119 утсыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр ажиллаж эхэлсэн.

    Өнөөдрийн байдлаар 900 гаруй дуудлага ирснээс 300 нь тоглосон,хуурамч дуудлага байна.

    Эрүүл мэндийн яамнаас 24 цагаар эрүүл мэндийн ажилтнууд ээлжлэн ажиллаж байгаа энэ үед хуурамч дуудлага өгч, садаа болохгүй байхыг хүслээ.

    Үүнээс гадна Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 1800-2000 утсаар сэтгэл зүйн дэмжлэг хүссэн бүх хүнд зөвлөгөө өгч байна.

    Мөн Хүнсний бүтээгдэхүнний үнийг зохиомлоор нэмж, хөөрөгдөл үүсгэж буй аж ахуй нэгж, иргэний талаарх санал,гомдлыг нотлох баримтын хамт ХХААХҮЯ-наы харъяа “Малчин лавлах-109” тусгай дугаарт өгөх боломжтой.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ