ДЭМБ-ын ажилтнуудтай уулзсан УИХ-ын дарга Г.Занданшатарын шинжилгээний хариу сөрөг гарчээ

2020-03-11

Гуравдугаар сарын 6-ны өдөр ДЭМБ-ын ажилтнуудтай албан уулзалт хийсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын шинэ коронавирус илрүүлэх шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарчээ. УИХ-ын даргыг өчигдөр тусгаарлаж, шинжилгээ авсан байна.

ДЭМБ-ын төлөөлөл манай улсад ажилласан бөгөөд тэд шинэ коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон Францын иргэнтэй нэг онгоцоор ирсэн.

ДЭМБ-ын төлөөллийн шинжилгээний хариу ч мөн сөрөг гарсан гэдгийг УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ