Шинэ коронавирусийн халдвар авсан Франц иргэнийг ХӨСҮТ-д авчран эмчилж байна

Энэ сарын 2-нд Монгол Улсад ирсэн Франц иргэн коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон. Тэрбээр энэ сарын 2-нд ирсэн ч Улаанбаатар хотод байж байгаад 6-ны өдөр галт тэргээр Дорноговь явжээ. Улмаар 7-ны өдөр халуурсан тул эмнэлэгт хандаж, шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарч, коронавирусийн халдвар авсан нь батлагдсан билээ. 

Уг иргэнийг ХӨСҮТ-д авчран эмчилж байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Ганзориг “Хоёр хүүхдийн аав 57 настай, #COVIDー19-р өвдсөн Франц иргэнийг тангараг өргөсөн эмч нар эрүүл болгохын төлөө бүх зүйлээ зориулж байна.

ХӨСҮТ-д түүнийг авч ирэн эмчилж байна. Гадаадад байгаа Монголын 150 мянган иргэнээс өөрцгүй хандахыг ЗГ-ын зүгээс уриалж байна” гэлээ.

Түүнтэй уулзсан нэгдүгээр зэргийн хавьтагчдаас шинжилгээ авахад 26 хүний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй болох нь эхний шинжилгээгээр батлагдаад бана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ