• Хамба лам,Хүний гавъяат эмч Д.Нацагдорж:Бие,хэл,сэтгэл хэдийчинээ хямрана,төдийчинээ өвчин тусахад хялбар болдог

    2020-03-11

    БНХАУ-д коронавирусээр өвчилсөн хүмүүст орчин үеийн эм,бэлдмэлийн хамт Хятадын уламжлалт эм, танг хэрэглэн эдгээж буй нь хэд хэдэн судалгаагаар батлагдаад буй.

    Тэгвэл Монгол улсын хувьд уламжлалт анагаах ухааныг хэрхэн орчин үеийн анагаах ухаантай хослуулж байгаа талаар Манба Дацан МУЭСТ-ийн Хамба лам, МУ-ын Хүний гавъяат эмч, Д.Нацагдорж мэдээллээ.

    Тэрбээр “ЭМЯ-тай хамтарч Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусламжийг авч хэрэгжүүлэх талаар заавар зөвлөмжийг гаргаж, уламжлалт эмийн түүхий эдийн нөөцөө хангаж, уламжлалт анагаах ухааны зөвлөх багийг бүрдүүлэн ажиллаж байна.

    Өвчин зовлон хэлж ирдэггүй хийсч ирдэггүй, хэнээс ч хэнд ч халдах боломжтой учраас өвчилсөн хүнийг ч, өвчнөөс салгах гэж байгаа хүнийг ч хүндлэх хэрэгтэй.

    Бие сэтгэл чинь хэдий чинээ амар амгалан байна төдий чинээ сайн юманд хүрдэг ертөнцийн жам байдаг.

    Нийт Монголчууддаа сэтгэлээ ариун байлгаж, хамтран ажиллхыг хүсч байна.

    Уламжлалт анагаах ухааны хувьд Н1N1-ийн үед ХӨСҮТ-тэй хамтарч ажиллаж байсан. Уламжлалт анагаах ухааныхан аль ч шатад хамтарч ажиллана. Уламжлалт, өрний шинжлэх ухаан Монголд байгаагаараа бид давуу талтай. Хоорондоо эв түвжинтэй байх хэрэгтэй. Хүн болгон, хамт олон, ажилчил бие хэл сэтгэлийнхээ үйлэнд хяналттай ажиллах хэрэгцээтэй.

    Бие хэл сэтгэл хэдий чинээ хямрана төдий чинээ өвчин тусахад хялбар болно” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • надад маш сайн таарсан. уламжлалт эмчилгээ өрнийн эмчилгээнээс өөр. гам дэглэмээ бариад явахал бүрэн эдгэрдэг.

    • Аавыгаа үзүүлэх гээд очсон гадаадынхныг үзнэ гээд  үзэхгүй өчнөөн хүлээлгээд үзсэн болоод хэдэн тан бичээд ямар ч зөвөлгөө өгөгөөгүй дугараа ч үгүй  их зантай юму 2нүүртэй юму .та эдгэнэ гээд худал ч хамаагүй хэлсэн бол аав минь баярлах л бсан тэр тан нь  таараа ч үгүй бүр дордсон

    Холбоотой мэдээ