• Л.Эрдэнэчулуун: Албан байгууллагууд ажилчид нь халуурвал тусгаарлах өрөө бэлдэх шаардлагатай

    Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн талаар танилцуулж, холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

    НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун:

    Мэргэжлийн хяналтын байгууллагаас айл өрхүүдэд ариутгал хэрхэн хийх талаар зөвлөмж гаргасан. Айл өрхүүд жавилен болон белизнаг хэрэглэх боломжтой. Өдөр бүр гурваас доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, өөрсдийн аяга тавагтай байх, гишүүн бүр ариун цэврийн хэрэгсэл, нүүр гарын алчуураа байнга угааж, олон нийтийн газар явахгүй, дархлаагаа дэмжиж, сайтар амрах зөвлөмжүүдийг өгч байна.

    Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг 16-ныг хүртэл зогсоосон.  Эдгээр аж ахуй нэгжүүд мөн жавилен, натри, химийн халдваргүйжүүлэх бодисыг хэрэглээд ажилчдынхаа амны хаалтыг зүүлгэж, биеийн халууныг хэмжиж, халуурсан хүн байвал тусгаарлах байр бэлтгэх ёстой.

    Байгууллага бүр гар угааж халдваргүйжүүлэх нөхцлийг бүрдүүлэх ёстой. Нийтийн арун цэврийн өрөө, угаалтуур, суултуураа бүрэн ариутгаж байх хэрэгтэй. Цэвэрлэгээнд хэрэглсэн алчуураа ариутгах бодистой усанд 30 минут болгож байж дараагийн цэвэрлэгээгээ хийж байх хэрэгтэй. 16-н хүртэл түр хаагдсан аж ахуй нэгжүүд халваргүйжүүлэлт хийлгэнэ. Гэрээтэй ариутгал хийх байгууллагуудаар халдваргүйжүүлэлт хийлгэнэ” гэв.

    Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн:  

    Нийслэлийн цагдаагийн газраас засаг даргын захирамжийн дагуу  хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулж байна. 7000 гаруй зөрчил гарсаныг цагдаагийн байгууллага материалжуулан шалгаж байна. Эхнээсээ хариуцлага тооцоод явж байна. Гэнэтийн байдлаар хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудтай хамтарч ажиллаж, аж ахуй нэгжүүд захирамжийн хэрэгжилтийг зөрчиж ажиллаж байгааг шууд дамжуулж байсан.

    Тиймээс гарч байгаа захирамж, тогтоол шийдвэрүүдийг биелүүлж ажиллахыг анхааруулж байна. Хэрвээ зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн 5.13-д заасан гамшгийн аюулын эрсдлийн тухай худал мэдээлэл тараасан, хөл хорио тогтоосон дэглэм зөрчсөн иргэдэд торгуулийн арга хэмжээ авна. Мөн хуулийн 15.2-оор төрийн албан хаагчийн шаардлага биелүүлээгүй гэдэг шалтгаанаар хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Бид хуулийн заалтаар далайлгаж сүрдүүлж байгаа юм биш. Харин бидний сануулга, шаардлагыг биелүүлээсэй гэсэн үүднээс хэлж байгаа юм” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ