• Я.Буянжаргал:Францын иргэнтэй ойрын хавьтал 171 хүн байна

    2020-03-11

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

    ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Буянжаргал “Өнөө өглөө Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 170 иргэнийг үзлэгт хамруулж, Бага-баян сувилалд 31 ХӨСҮТ-д 9 хүнийг ажиглалтыг үргэлжлүүлж байна.

    Алтанбулгийн боомтоор орж ирсэн нэг хүнийг тусгаарлаж,Дархан-Уул аймагт нийт 63 хүнийг тусгаарлагдсан байна.

    Батлагдсан нэг тохиолдолтой ойрын хавтал 171 хүн байна.

    Францын иргэнийг ХӨСҮТ-д өнөөдөр өглөөний 09:38 минутад шилжүүлэн авчирсан. Мэргэжлийн эмч нар үзэж,зөвлөлдсөний эцэст иргэнийг шилжүүлж авах нь зөв гэсэн шийдвэр гарсан. Биеийн байдал хөнгөвтөр, амин үзүүлэлтүүд нь хэвийн байна.

    Удирдамжид тусгагдсан бүх эмчилгээ хийгдээд явж байгаа. Хятадын голомтод ажиллаж байгаа эмч нартай эмчилгээ, оношилгоондоо мөрдөж байгаа туршлага солилцохоор ажиллаж байна” гэлээ.

    Мөн тэрбээр”Эрүүл мэндийн салбарынхан бол тангараг өргөсөн эмч нар, тийм учраас үйлчлүүлэгчийн өвчтөний сэжигтэй тохиолдол гэж тусгаарлагдсан иргэний нэр хүндэд халдах, доромжлох, эмнэлгийн мэргэжилтнүүдийг заналхийлсан үйлдэл гаргахыг байхыг сануулж байна.

    Төрийн алба хаагч нар,эмч эмнэлгийн мэргэжилтнүүд чиг үүргийнхээ дагуу ажиллаж байна” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ