• УЕФА Евро 2020-г 2021 онд болгон хойшлуулахыг хүсч байна

    Олон орны хөлбөмбөгийн холбоод, Европын хөлбөмбөгийн холбооноос (УЕФА) 2020 оны Европын аварга шалгаруулах тэмцээнийг хойшлуулахыг хүсчээ гэж Tuttosport мэдээлэв.

    Коронавирусын халдвар COVID-19-ийн дэгдэлтээс болж улсуудын аварга шалгаруулах тэмцээнүүд эрсдэлд оржээ. Холбооныхон тоглолтын тоог бууруулалгүйгээр клубүүдийн улирлыг ердийн байдлаар дуусгахыг хүсч байна.

    Боломжит хувилбаруудын нэг бол Евро 2020-г 2021 он хүртэл хойшлуулна гэж байгаа боловч УЕФА-ийн удирдлага ийм алхам хийхэд хараахан бэлэн болоогүй байна. Түүгээр ч зогсохгүй тус байгууллагын ерөнхийлөгч Александр Чеферин тэмцээний хуваарийг 6-р сарын 12-аас 7-р сарын 12 хүртэл зохион байгуулахыг шаардаж байна.

    Сануулахад, өмнө нь Италид коронавирус тархах аюулын улмаас бүх спортын арга хэмжээг 4-р сарын 3 хүртэл түр зогсоосон байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ