• Зээлээр баригдах “Дүүжин зам”-ын эргэн төлөгдөх цэвэр хүү нь 5 тэрбум 810 сая орчим төгрөг

    2020-03-11

    Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийхдээ “Дүүжин тээвэр”-ийн талаар дахин мэдээллээ.

    Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Дүүжин тээврийг Нью Иорк,Москва,Франц,Бразил,Туркд хэрэглэдэг. Монгол улс болон Олон улсын хөгжлийн ассосиаци хоорондын соёрхон батлагдсан зээлийн хүрээнд хийгдэхээр болж байна.

    Видео үзэх:

    Нийт зээлийн хэмжээ нь 60.7 сая евро бөгөөд 40 жилийн хугацаатай төлж барагдуулах юм байна.

    “Жилийн хүү нь нэг хувьд ч хүрэхгүй 0.076. Нэн хөнгөлөлттэй буюу 12 жил зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө” гэж Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан онцлон хэлэв.

    Зээлийн хүүг 0.076 хувиар бодож, 40 жилийн хугацаанд төлөгдөх нийт хүүг нь бодоход ойролцоогоор таван тэрбум 810 сая орчим төгрөг болж байна/2020.03.11-ний Монголбанкнаас зарласан ханшаар бодов/

    Гэхдээ энэ дүн 40 жилийн дараа нэмэгдэх магадлалтай. Учир нь еврогийн төгрөгтэй харьцах ханш 10 жилийн өмнө 1929.75 байсан бол өнөөдөр 61 хувиар нэмэгдэн 3149.01-д хүрчээ.

    Дүүжин замын зарим онцлох мэдээллээс хүргэвэл:

    •  Баянхошууны уулзвар – Ханын материал – 3, 4 дүгээр хорооллын эцэс хүртэл нийтдээ 4 .9 км үргэлжилнэ
    • Энэ замаар өдөрт 22 мянган зорчигч зорчино.
    • Хугацаа 16 минут, буудал хооронд 1.6-6 километр байна.

    Тэрбээр “Нийтийн тээврийн үйлчилгээнд нэг шинэ төрлийг бий болгож, байгаль орчны бохирдол, агаарын бохирдол, автозамын түгжрэлийг бууруулах ач холбогдолтой.

    Улаанбаатар хотын нийтийн тээврийг сайжруулах нэг том алхам болно” гэлээ.

    Төсөл яваад ирэхээр төслийн өртөг илүү нарийвчлан гарах юм байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ