• Коронавирусээр өвчилсөн бол хамгийн хурдандаа тав дахь хоног дээрээ шинж тэмдэг илэрч байгааг тогтоожээ

    2020-03-11

    Коронавирусээр өвчлөгсдийн 88 хувьд нь халуурах, 68 хувьд нь халуурах шинж тэмдэг илэрч байгааг ДЭМБ-аас Ухань ажилтан мэргэжилтнүүд баталсан. Бие зарайх, хоолой өвдөх, толгой өвдөх,нус гоожих шинж тэмдгүүд мөн илэрнэ.

    Америкийн шинжээчдийн баг Хятад болон коронавирус тархсан бусад бүх улс орнуудын тохиолдлыг илүү нарийвчлан судалжээ.

    Тэгэхэд халдвар авснаас хойш тав дахь өдрөөс дурьдсан шинж тэмдгүүд илэрч эхэлж байсан байна.

    Хавьтал болсноос хойш 12 өдрийн дараа хэрвээ ямар нэгэн шинж тэмдэггүй бол цаашид ч шинж тэмдэггүй илрэхгүй байх магадлал өндөр. Гэвч тэдгээр хүмүүсийг мөн адил сэжигтэй тохиолдол гэж авч үзэх нь зүйтэй гэжээ.

    Судлаачдын зүгээс халдвар авсан байх магадлалтай л бол шинж тэмдэг илэрсэн,илрээгүй 14 хоног өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байна.

    Гэвч нийт өвчлөгсдийн хэдэн хувьд нь шинж тэмдэг илрэхгүй байгаа нь одоог хүртэл тодорхой биш байна. Коронавирусын халдвар авагсдын ихэнхи нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа бол эрсдэлт бүлэг, тэр дундаа хууч өвчтэй ахмад настнуудад хамгийн өндөр эрсдэлтэй байгаа юм.

    Мөн шинж тэмдэг илрээгүй үедээ бусдад халдаах боломжтой эсэх нь тодорхой хэвээр биш байна. Халдвар авсан хүн ямар нэгэн шинж тэмдэггүй үедээ ч бусдад халдааж байж болох ч ихэнхи вирусын хувьд шинж тэмдэггүй,нууц үедээ халдварладаггүй байна.

    Коронавирусын үед өвчтэй хүнээс аль болох хол зайнд байж, бохир гараар нүүрэндээ хүрэхгүй, амны хаалт зүүж, гараа тогтмол угааж сэргийлэхийг Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

    Эх сурвалж:Bbc

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ