• Жүдогийн олон улсын тэмцээнүүдийг 4 дүгээр сарын 30 хүртэл цуцаллаа

    Дэлхий даяар коронавирусын халдвар эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан спортын олон тэмцээн цуцлагдсаар байна.  Олон улсын жүдо бѳхийн холбооны удирдах зѳвлѳл хуралдаж, дөрөвдүгээр сарын 30 хүртэл жүдогийн ямар нэгэн тэмцээн зохион байгуулахгүй байхаар санал нэгджээ.

    Үүнээс болж “Токио-2020” олимпийн наадмын оноо олгох Екатеринбургийн Их дуулга, Тбилисийн гранпри, Антальягийн гранпри тэмцээн болон тивүүдийн нээлттэй тэмцээнүүдийг цуцаллаа.

    Үүнээс өмнө Арбатын гран при тэмцээн цуцлагдаад байсан билээ. ОХУ-ын Екатеринбургын Их дуулга тэмцээн энэ 7 хоногт болох байсан бөгөөд Монголын 21 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ илгээгээд байв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ